Африк тивийн Гвиней улсад Засгийн газрын эсрэг бослого дэгдэж томоохон мөргөлдөөн боллоо. Босогчид орон нутгийн цагаар шөнийн 23:00 цагийн үед ерөнхийлөгчийн ордныг эзлэн авчээ. Нийслэл Конарки хотод болсон мөргөлдөөний үеэр 10 орчим хүн нас баржээ. Босогчид ерөнхийлөгчийн ордонг эзэлснээр тус улсын ерөнхийлөгч Алфа Кондег барьцаалсан бичлэг интернет орчинд хурдтай тараад байна. Гэхдээ дэлхийн томоохон агентлагууд энэ бичлэгийг баталгаажуулахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Бичлэг дээр босогчдын талын нэгэн цэрэг түүнийг байцааж байгаагаар гарчээ.
Алйа Конде нь хээл хахууль авилгын хэд хэдэн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Үүнд, тэрбээр Рио Тинто компаниас 10.5 сая долларын хахууль авч байгаа нь захидал болон бусад баримтаар батлагдсан. Мөн түүнийг улсаа хөгжүүлэх хэд хэдэн сангаас хувьдаа мөнгө завшсан хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: https://www.businessinsider.com/rio-tinto