Дэлхийн аялал жуулчлалын байгууллага буюу UNWTO-гоос дэлхийн аялал жуулчлалын ковидийн үеийн индексийг дахин гаргажээ. Энэ үзүүлэлтээр ковидоос хойш дэлхийн аялал жуулчлалын салбарт гадаадын жуулчдын зорчих хөдөлгөөн 85 хувиар хасагдсан байна. Энэхүү судалгааг энэ оны нэгдүгээр сараас эхлэн тавдугаар сар хүртэл хийжээ. Мөн одоогийн байдлаар аялал жуулчлалаар дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг бүрдүүлж байгаа улсуудын жагсаалтыг Макао тэргүүллээ. Тэдний хувьд зөвхөн аялал жуулчлалаас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 48 хувийг бүрдүүлж чадсан байна. Макаод аялж байгаа хүмүүсийн дийлэнхийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Харин Макао улсын араас Фижи болон Йордан улсууд тус бүр 13 хувийг бүрдүүлж байгаагаараа бичигджээ.
Харин Монгол Улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө нэг хүрэхгүй хувийг аялал жуулчлал эзэлж байна. Ковидийн үеэр аялал жуулчлалын салбар хамгийн их уналт үзүүлсэн улсуудын жагсаалтыг Монгол Улс 2020 онд 89 хувиар тэргүүлсэн юм.
Тус байгууллагаас дэлхийн аялал жуулчлалыг вакцины нөлөө болон халдварын тооноос хамаарч 2022 оноос эерэг үзүүлэлт үзүүлэх боломжтой гэж харж байгаагаа илтгэлдээ дурджээ.
Эх сурвалж: https://www.unwto.org/international-tourism-and-covid-19