Ида хар салхинаас үүдэлтэй хүчтэй аадар бороо АНУ-ын зүүн эргийн томоохон хотуудыг нөмөрч их хэмжээний үер буугаад байна. Хотын агаарын тээврийн нислэгийг түр зогсоож Нью Йорк хот онц байдал зарлажээ. Одоогийн байдлаар 44 хүн үерийн улмаас амиа алдаад байна.
Нью Йорк хотын амбан захирагч Билл де Бласио мэдээлэл хийж "Цаг уурын түүхэн үйл явдал тохиож аюултай нөхцөл байдал үүсээд байна" гэдгийг онцолжээ. Хотын метроны буудлууд үерийн усанд живж, олон машин урсжээ. Түүнчлэн Нью-Жерси, Пенсильван, Коннектикут мужуудад нөхцөл байдал хүндэрч байгаа ба Нью Жерси муж мөн онц байдал зарлажээ. Карибын тэнгист үүссэн хар салхи ням гарагт АНУ-ын өмнөд эргийн Луизиана муж улсыг дайрч, дараа нь зүүн хойд эргийг чиглэсэн юм.
Хар салхины эрч бага зэрэг суларсан боловч хүчтэй аадар бороо, аянга цахилгаан дагуулжээ. Нью-Йорк хотод хэдхэн цагийн дотор 15-25 см хур тунадас орсон. Байгалийн гамшигт Бруклин, Квинс дүүргүүд хамгийн их өртөж, гудамж талбай, байшин барилга, метроны буудлууд үерт автсан байна. Хүчтэй аадар борооны улмаас хотын гурван нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсооход хүрч, "US Open" тэмцээний хэд хэдэн тоглолт цуцлагджээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/09/03/us/new-york-city-flooding-illegal-basement-apartments/index.html