Бидний өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд Америкийг эдийн засгийн уналтаас гаргаж чадсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гаригт хэлэв.
Ерөнхийлөгч Жо Байден ажлын байрны сөрөг тайлан гарсны дараа АНУ -ын эдийн засаг хүчтэй хэвээр байгаа бөгөөд коронавирусийн дельта хувилбар тархсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхтгосон гэж буруутгасан байна. "Бидний зорьж байгаа зүйл бол бат бэх , хүчтэй эдийн засгийн сэргэлт юм" гэж хэллээ. Мөн "Бидний өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Америкийг эдийн засгийн уналтаас гаргаж байна гэдгийг ч онцолжээ.
Энэ оны эхээр 1.9 их наяд долларыг ковидтой тэмцэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Тус улсын хөдөлмөрийн хэлтсээс өмнө нь АНУ-д нээлттэй ажлын байр наймдугаар сард огцом буурч, долоон сарын хугацаанд хамгийн бага ажлын байр нэмэгдсэн гэж мэдээлсэн. Ажилгүйдлийн төвшин 5.4% – 5.2% болж буурсан байна. Баруун Виржиниа мужийн сенатор Жо Манчин (Ардчилсан намын гол төлөөлөгч) пүрэв гарагт Ерөнхийлөгчийн эдийн засгийн хөтөлбөрийг түр зогсоох шаардлага тавьж, энэ намар Конгресст оруулахаар төлөвлөж байсан 3.5 их наяд долларын татвар, нийгмийн халамжийн зардлын багцыг гацаанд оруулжээ. Сенатад одоогийн байдлаар 50-50 хувиар санал хуваагдсанаар намын удирдагчид бүгд найрамдахчуудын нэгдсэн эсэргүүцлийг даван туулахын тулд бүгд санал өгөх шаардлагатай байна.
Байден Конгрессыг зарлага, татварын төлөвлөгөөгөө батлуулахыг уриалж ингэснээр бид өнгөрсөн долоон сарын хугацаанд хийсэн түүхэн эдийн засгийн нөхцөл байдлаа хадгалах болно. Энэ бол богино хугацааны хөшүүрэг биш харин Америкийн ирээдүйд хөрөнгө оруулж байгаа явдал юм хэмээн онцолжээ. Тэрбээр томоохон корпорацуудын лоббичид, баячуудыг хууль тогтоомжийн явцыг зогсоож байгаад буруутгаж, тэдэнтэй тэмцэхээ амлав. Түүний төлөвлөгөөнд хэт их орлоготой корпорацууд болон жилд 400,000 доллараас дээш орлоготой гэр бүлийн татварыг нэмэх юм.