ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн, хүүхдийн өвчлөл ямар байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсад өмнө нь халдварын хоёр давалгаа гарсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг эзлэх хувь ойролцоогоор 10 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 20 орчим хувьд хүрлээ. Орон нутгийн хувьд долдугаар сарын дундаас халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд шинжилгээнд эерэг эзлэх хувь маш өндөр байна.
Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Хүн амын хөл хөдөлгөөн огцом нэмэгдээд байна.
0-17 насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 19.6 хувийг эзэлж байгаа. Есдүгээр сарын 2-ны байдлаар 43 мянган хүүхэд өвчлөөд байгаагийн 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Хүүхдүүдийн халдвар авах тохиолдол наймдугаар сарын дундаас нэмэгдэж байгаа бөгөөд 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна.
Мөн тэрбээр өвчлөлийн тархалт ахуйн хүрээнд буюу гэр бүлий хүрээнд эерэг илоэх тохиолдоын тоо, дайралтын түвшин өндөр байгааг анхаарууллаа.