Японы ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа билээ. Түүнийг дахин эрх баригч намын сунгаанд оролцож, Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлэх хамгийн их магадлалтай хүнээр таамаглаж байсан ч тэрээр өнөөдөр эрх баригч намын сунгаанаас өөрийн нэрийг татаж авч байна. Энэ мэдээллийг Японы Либерал Ардчилсан намаас баталгаажуулжээ. Ингэснээр Япон улс шинэ Ерөнхий сайдтай болох нь тодорхой боллоо. Учир нь тус улсын хуульд эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд байна гэж заасан байдаг. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 29-нд албан ёсоор дуусч, 30-н гэхэд тус улс шинэ Ерөнхий сайдтай болох юм.
Анх 1996 онд Либерал Ардчилсан Намын нэрсийн жагсаалтаар Японы парламентад сонгогдсон тэрээр Шинзо Абэг 2006-2007 онд Ерөнхий сайд байх үед Суга Дотоод хэргийн сайд, 2012-2020 оныг хүртэл Сайд нарын танхимын даргаар ажилласан. Мөн Японы түүхэн дэх хамгийн олон жил Сайд нарын танхимын даргын албыг хашсан улс төрч юм. Улмаар 537 хүний 377-гийн саналыг авч намын даргаар сонгогдсон билээ.
Эх сурвалж: CNN