ЭМЯ-наас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19-ийн "Mu" хэмээх шинэ мутаци хувилбарыг судалж байгаа талаар мэдээлсэн. Mu буюу B.1.621 хэмээх уг хувилбарыг ДЭМБ-ын ажиглалтын жагсаалтад наймдугаар сарын 30-нд оруулсан, өнөөдрийн байдлаар дэлхийн 43 улсад бүртгэгдээд байна.
Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Улсын хэмжээнд оношлуурын нөөцийг хангасан. Мөн коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэх Ремдесивир эмийн тарилгын тарилгыг 100 мянган тунг өчигдөр хүлээн авсан.
Бидний хувьд хичээл сургуулийг тасалдуулахгүй үргэлжлүүлэх бодлого баримталж байна. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байгаа 120 мянган хүнд 2, 3 дугаар тунг Файзер вакцинаар хийнэ.
Турк зэрэг гадагшаа явж буй иргэдийн тунд өвчлөл их байна. Иймээс жуулчдын компаниуд болон гадагшаа аялахаар явж буй иргэдэд татгалзах зөвлөмжийг хүргүүлсэн. Цаашид хориглох байх. Аялал жуулчлалын компаниуд гэрээ хийхгүй байхыг уриалж байна. Мөн иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалж байна. Турк зэрэг улс орнууд руу аялсан иргэдийн дунд дельта хувилбарын өвчлөл ихээр бүртгэгдэж байна.