Дорнод аймагт амралтын газраас сураггүй алга болсон иргэн жаварт шигдэж нас баржээ. Тодруулбал, тус Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газарт наймдугаар сарын 31-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Х нь тус амралтын газраас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд 09.02-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 11:00 цагт Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт 2 дугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.