Дэлхий дээрх 200 гаруй улсаас 29 улс ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Үүнд, АНУ, Өмнөд Америкийн улсууд мөн европын холбооны улсууд, Өмнөд Африк зэрэг орж байна. Эдгээр улсууд нь эдийн засгийн хувьд хараат бус хүний эрхийг хамгаалдгаараа дэлхийд тэргүүлэх орнууд. Мөн эдгээр улсууд нь аз жаргалын индексээр эхний байруудад байгааг баримт бичиг нотолж байгаа юм. Харин эсрэгээрээ ижил хүйстэнтэйгээ явалдах, сонирхож байгаа нь мэдэгдэх юм бол шоронд хорьж тэр ч байтугай цаазаар авдаг орнууд ч байна. Үүнд, Лалын шашинтай Ойрх Дорнодын улсууд багтжээ. Харин зарим улсуудад энэ тухай ямар ч зохицуулалт байдаггүй.
1973 онд анх Америкийн сэтгэц, эмгэг судлалын холбооноос хүний ижил хүйстэнд татагдаж байгаа мэдрэмж бол төрөлхийн, ямар нэгэн байдлаар өөрчлөгддөг зүйл биш юм байна гэдгийг тогтоож, өвчин биш гэж хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа 1974 онд сэтгэл зүйн салбар ч мөн адил энэ бол өвчин биш, хүний төрөлхийн мөн чанар юм гэдгийг зөвшөөрч байжээ. Түүнээс хойш 20 жилийн дараа буюу 1990 онд ДЭМБ албан ёсоор дэлхий даяар ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа бол хүний төрөлхийн, ямар нэгэн байдлаар өөрчилж болшгүй мөн чанар юм гэдгийг хүлээн зөвшөөрч тунхагласан. Ингэснээр Олон улсын өвчний ангиллаас албан ёсоор хасжээ.
Эх сурвалж: https://en.m.wikipedia.org/wiki/LGBT_rights_by_country_or_territory