Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй буй. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу 9-р сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй болно. Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.