Бэлгийн цөөнх гэж бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд олонхоос ялгаатай хүмүүсийг хэлж байгаа юм.
Тодруулбал, бэлгийн чиг баримжаа гэдэг нь хэн нэгэнд хайрлаж дурлаж, татагдаж буй мэдрэмж бол хүйсийн баримжаа, илэрхийлэл нь өөрийн хүйсийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэж мэдэрч буй хүн бүрийн дотоод мэдрэмж юм.
Үүнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч энэ ойлголтыг нийгэмд зөвөөр ойлгуулах үүднээс ЛГБТ Төв 2013 оноос эхлэн "Тэгш эрх, бахархлын өдрүүд” 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа. Гэтэл хотын орлогч дарга энэ бүхнийг үгүйсгэж тэр ч бүү хэл төлбөр төлсөн постерыг нь хүртэл хүчээр хуулуулсан байна.
1.5 сая хүн амтай их хотын орлогч дарга ийнхүү иргэдээ бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан үг хэлж, үйлдэж хийж буй нь хэр зохистой вэ?
ХЭҮК ажлаа хийнэ үү. НЭМГ-ын дарга Э.Бямбадорж нас барсан иргэний талаар мэдээлэхдээ тухайн иргэнийг доромжилсон хэмээн сануулах арга хэмжээ авахуулсан шиг хүний эрхийн мэдрэмжгүй нийслэлийн орлогчдоо ямар арга хэмжээ авах вэ?