
Дэлхийн хамгийн баян хүнээр шалгараад байгаа Жеф Безосын Амазон компани АНУ -д интернет худалдаа хийсэн хүмүүсийн ачаа барааг хүргэж өгөхөөр ӨДӨРТ 164 удаа нисэж байна. Энэ тоо цар тахлын үеэр бүр их өсчээ.
2019 оны мөн үед “Amazon” компани 70 тэрбум ам.долларын орлоготой байсан бол 2020 оны энэ үед 100 тэрбум доллар давсан байна. Харин энэ жилийн хувьд Амазон компанийн орлого 200 тэрбум хүрэх магадлалтай байна гэжээ.
1993 онд анх Кадабра нэртэй нээгдэж байсан энэ компани одоо дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниар нэрлэгдээд байна. Нийтдээ 1.5 сая ажлын байрыг шууд болон шууд бусаар бий болгодог тус компанийн дундаж цалин нэг цагийн 57 доллар буюу жилд 100,000 орчим доллар юм. Амазон одоо зөвхөн интернет худалдаа биш технологи, шинжлэх ухаан, кино урлаг гээд бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэдний хамгийн сүүлчийн төсөл болох "Бөгжний эзэн" цуврал удахгүй дэлгэцнээ гарах бөгөөд нийт 2 тэрбум долларын төсвөөр бүтэж байгаа билээ.