Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Буудлагын 25 метрийн гар бууны дасгал 07:30 цагт эхэлж З.Ганбаатар "Precision" буюу нарийвчилсан урьдчилсан дасгалд цэц сорилоо. Тэрбээр нийт 30 сумнаас 279 оноо авсан ба нийт 30 тамирчнаас 19-р байрт бичигдэж байна. 25 метрийн гар бууны хурдан буудлагын шат 11:30 цагт эхэлж З.Ганбаатарын финалд шалгарах эсэх тэр үед шийдэгдэнэ.
Хоёр шатны дасгалын дараа хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгарах учиртай. Одоогоор Хятадын тамирчин Шин Хуан 294 оноотойгоор тэргүүлж байна.