Афганистаны засаг захиргааг өөрийн болгож чадсан Талибанчууд ялалтын парад хийж байна. Тэд АНУ -ын Кабулд үлдээсэн зэр зэвсгийг бүгдийг нь авчээ. АНУ-ын зүгээс эдгээр зэр зэвсгүүдийн заримыг Афганистаны Армид үлдээсэн боловч яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн үеэр хүлээлцэж амжаагүй юм. Одоогийн байдлаар Талибанчууд нийтдээ 85 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг хэрэгслүүдийг өөрсдийнх болгоод байна.
Мөн АНУ-ын зэвсэгт хүчний мэдээллийн төвөөс нийт 7000 гаруй ширхэг цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан Хаммер суудлын машин, нийт 200 гаруй онгоц мөн 500 мянга орчим буу байгаа гэжээ. Ийнхүү Талибанчууд Кабулд томоохон хэжээний ялалтын парадыг хийж эдгээр техник хэрэгслүүдээс ашигласан байна.
Энэ үйл явдал нь АНУ –ын сенатын танхимд томоохон маргаан үүсгээд байгаа бөгөөд энэ их зэр зэвсгийг АНУ –ын иргэдийн өөдөөс ашиглавал хариуцлагыг одоогийн ерөнхийлөгч хүлээх ёстой гэжээ. Энэ мэдэгдлийг сөрөг хүчний лидер сенатч Митч Мкконел гаргасан юм. Тэрээр мөн Жо Байданд импичмэнт буюу огцруулах санал оруулна гэжээ.