Эх түүхээ хамгаалж үлдэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Бидний цөөхөн монголчууд" төслийн санаачлагч М.Зоригт тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ “Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн Бодлогын зөвлөлийг хариуцдаг Бодлогын зөвлөлийн дарга, тэр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн байна. 2016-2020 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Хэнтий аймгаас сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ гишүүн санаачлаад тухайн үед хамт ажиллаж байсны хувьд саналаа хэлээд гадаад дотоод харилцаатай Олон Улсын аялал жуулчлалын байгууллагын ерөнхийлөгч Талиб гуайг хүртэл Монгол Улсад уриад гадаадад болдог чуулган, форум, уулзалтуудад оролцуулаад энэ том төслийн санааг боловсруулсан юм. Би тухайн үед Засгийн газарт байсан.
Тухайн үеийн Засийн газар энэ саналаа бид өргөн бариад хариуцаж байсан Байгаль, орчны сайд, Зам, тээврийн сайд гээд холбогдогдох сайдуудтай нь бид МҮОНРТ-ийн “Замд гарья” нэвтрүүлгийн хүрээнд тийшээ явсан. Үүний дагуу сонгон шалгаруулт явуулсан. Одоо буулгачхаад байгаа “Андлалын цогцолбор”-ын зураг скиз нь уран бүтээлч хүний өөрийнх нь оюуны өмч баталгаа байна.
Тэр хүнийг та бүхэн мэдэж байгаа бурхны оронд явсан. Ар гэрийнх нь хүмүүс санал, гомдол гаргасан юм байна гэж ойлгож байгаа.
Энэ хүн төрөлхтний түүх, оюун санаанд оруулсан гайхамшигтай үнэ цэнтэй. Өнөөдөр ч тэр үнэ цэн, ач холбогдлоо алдаагүй байгаа зүйл юм шүү дээ. Хөшөө дурсгалаа буулгалаа, нураалаа гээд асуудлууд гарч байгаа юм. Энэ түүхийнхээ баталгаа нэг гадас ч болов суулгаад авах юмсан. Намбарын Энхбаяр гуайн үед явж байсан “Буурал жимийн түүхээр” хөтөлбөрийн хүрээнд бидний мэдэхгүй Жаргалантын хөндий олон газруудад тухайн үедээ амь оруулаад баталгаажуулаад жижиг гэрэлт, бичигтэй чулуун хөшөө босгоод явж байсан. Одоо тэр нь өргөжөөд энэ хэмжээний зүйлс хийгдэх гээд байж байгаа юм. Тиймээс Хэнтий аймаг бол түүхэн талаасаа ч тэр 1990 оноос хойших энэ 30 жилийн хугацаанд уул уурхайд талхлагдаагүй, бид онгог дагшнаар нь авч үлдсэн байдла талаасаа ч Засгийн газрын гаргасан шийдвэр зөв. Тэр шийдвэрийн дагуу бид ажлуудаа хийгээд явах ёстой юм. Бүгдийг нь ухаад төнхчөөд нураагаад дуусгаж болохгүй гэдэг зүйлийг би хээх гэсэн юм”
"Бидний цөөхөн монголчууд" төслийн санаачлагч М.Зоригт “Ямартай ч бид хандивын данстай боллоо. Хүн бүр оролцоосой. Хүн бүр боломжоороо нэгдээсэй гэж хүсэж байна. Монголын түүхийг бид үеийн үед авч, хадгалж явах ёстой. Хойч ирээдүйдээ залгамжилж явах ёстой. Монгол тусгаар улс мөнхөд байх ёстой. Монгол хэл, бидний урлаг, соёл, бидний эх түүх байх ёстой. Энэ улсын төлөө түүхээ хамгаалах хөдөлгөөн байгуулагдаж байна гэж би ойлгож байна”
Андлалын өргөөний суурин дээр аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар хандивын аяныг ийнхүү өрнүүллээ.
ХАНДИВЫН ДАНС: ГОЛОМТ БАНК 3005105624