Коронавирусийн шинэ Дельта хувилбар маш хурдтай тархаж байгаа тухай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрөгч долоо хоногт дэлхий даяар долоо хоногийн дотор 4.4 сая орчим хүн коронавирусийн халдвар авч, 70 мянга гаруй хүн нас барсан байна.
Долоо хоногийн дотор шинээр халдвар авсан хүний тоо өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 4 хувиар, нас баралтын үзүүлэлт 2 хувиар буурсан тухай мөн мэдээллээ. Ингэснээр халдвар авсан хүмүүсийн тоо 217 сая 900 мянга давж, эдгэрсэн хүний тоо 194 сая 768 мянгад хүрлээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр Австрали болон БНСУ-д халдварын тохиолдол эрс нэмэгдэж хөл хорио тогтоох тухай яригдаж эхэллээ. Харин Япон улсаас шинэ төрлийн Дельта вирусийн мутацид орсон хувилбар илэрсэн. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас Ns01 гентэй мутаци болох нь тогтоогджээ. Энэ мутац анх Их Британид илэрсэн энгийн вирусээс хурдан халддаг юм байна.
Эх сурвалж: npr.org