Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн тэргэнцэртэй уралдаанд олон улсын хэмжээний мастер П.Энхманлай өрсөлдөж найман тамирчнаас долоодугаарт орлоо. Тэрээр энэхүү тэмцээнд 15.97 оноо хүртэж, улсын рeкорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Түүний гараанд өндөр амжилт үзүүлсэн Тайланд, Франц улсын тамирчид цааш өрсөлдөх эрхээ авлаа.
Эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд Тайландын тамирчин Понгсакорн Паео түрүүлж, хоёрдугаарт Саудын Арабын тамирчин Абдулрахман Алкураши оржээ.
П.Энхманлай 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд энэ төрлөөр наймдугаар байр, 200 метрийн төрөлд долоодугаар байр, 400 метрийн төрөлд есдүгээр байр эзэлж байсан.
Гэрэл зургийг МҮОХ