Хүнсний нөөшлөгч, будагч бодис агуулаагүй уураг, кальциар баялаг бэлчээрийн малын сүүгээр хийдэг сүүн чихрийг онцолж байна. 2017 онд өрхийн үйлдвэрлэлээс эхэлж байсан уг бизнес өдгөө компани болтлоо өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ талаар “2020 оноос компани байгуулан ажиллаж байна. Ер нь бол сүүн чихрийн анхны үйлдвэр гэсэн үг. Үндсэн түүхий эд маань сүү. Хүнсний ямар нэгэн тогтворжуулагч, нэмэлт бодис транс тос агуулаагүй гэдгээрээ онцлог. Хушга, самар, чацарганаар баяжуулаад нийтдээ манай үйлдвэр 20 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна. Цаашлаад 4-5 жилийн дараа олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэр барьж гадаад зах зээл дээр гарах гэсэн гол төлөвлөгөөтэй” гэлээ.
Бүх зөөлөн чихэр, шоколаднуудын ихэнх нь транс тосны агууламжтай байдаг. Тэгвэл сүү нь өөрөө уураг, тослог, чихрийн агууламжтай учраас гол түүхий эд болох сүүн дээрээ нэмээд чацаргана, хушга, бурам, самартай чихрийг үйлдвэрлэдэг аж. Мөн шар сүүгээр резинен мэт чихэр хийдэг байна. Энэ нь шар сүүний шимэн дээр бага зэргийн эрдэнэ шиш буюу шар будаагаар элсэн чихэр хийж баяжуулан гаргажээ. Шар сүү нь эрдэс бодисоор баялаг, дархлааг дэмжихээс гадна биеийн хорыг тайлж, гэдэсний ашигтай бактерыг дэмждэг давуу талтай юм.
Сүүн чирхийг та худалдаж авахыг хүсвэл миний зах сүлжээ дэлгүүрийн 22 салбар, Натур худалдааны төв, Боса худалдааны зах, Сандэй плаза 2 худалдааны төв дэх нэрийн лангуу дээр худалдаалагдаж байна. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын салбар дэлгүүрүүд болон Сансар худалдааны төвүүд дээр тус тус зарагдаж байна.