Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд орон даяар зохион байгуулсан.
Гэхдээ мөн хугацаанд Ковид-19 халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүй 170 бүртгүүлэгч бий. Тиймээс тухайн хүүхдүүдээс есдүгээр сарын 2-4-нд шалгалт авахаар товлосон болохыг БШУ-ны яамнаас мэдээлсэн.
Шалгалт өгөхөөр очихдоо дээрх хүүхдүүд иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх болон эмнэлгийн магадалгаа буюу коронавируст халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүйг нотлох эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бичгийг авч очих шаардлагатай юм.