Улс төрийн задлан энэ удаа оюутолгой тойрсон сэдвийн хүрээнд "ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгээ бэлдлээ.
Манай Өрөг.мн сайт мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Рио Тинто компаниас мэдээлэл, ярилцлага авах хүсэлтийг удаа дараа илгээсний эцэст бид бичгээр 14 асуулттай хариулт авч чадсан. Тэд хариултдаа ч монголын талын үр өгөөж бага байгаа гэдгийг хүлээсэн байна.
Монголын тал буюу 34 хувь эзэмшигчид Оюу толгой төслөөс хэдэн хувийн үр өгөөж амсаж байгаа вэ гэхэд, “Бид Монгол Улсад ирж буй үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ойлгож байгаа бөгөөд хэлэлцээний үеэр үүнийг хэлэлцэж болно гэсэн хариулт илгээсэн юм.
Өөрөөр хэлбэл, монголын талын үр өгөөж бага байгааг Рио Тинто өөрсдөө ч мэдэж байгаа нь энэхүү хариултаас харагдаж байна. Ингээд бид олигтой татвар авч чадахгүй, ногдол ашиг авахгүй 2051 онд 22 тэрбум ам.долларын өртэй үлдээд менежментийн зардал, зээлийн хүүгийн төлбөр, зээлийн батлан даалтын төлбөрт хамгаа үрээд дуусах хэрэг үү.
Одоо тэгвэл яах уу, Оюу толгойгоос Монгол толгой хожихгүй харин хожигдоод хоцрох болчхоод байна.
"ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.