Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдварын өвчлөлийн хүнд хэлбэрт хэрэглэж буй "Ремдесивир" эмийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Засгийн газрын 2021 оны 4-р сарын 15-ны өдрийн тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
Уг жагсаалтад багтсан "Ремдесивир" эмийг коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж, үр дүнгээ өгч байгаа. Тус эмийн тарилгын нунтаг хэлбэр нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад багтсан байсныг өөрчилж, тус эмийн тарилгын уусмал хэлбэрийг нэмлээ.
Ингэснээр зах зээл дээр "Ремдесивир" эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой.