Нийслэл хотод өчигдөр өнгө нэмж, хоёр дахь "Өглөөний гудамж"-ийн нээлтээ хийсэн. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд ирэх есдүгээр сард багтааж Баянзүрх дүүрэг гурван төрлийн өглөөний гудамжтай болох нь ээ.
Тодруулбал, бидний хэлж заншсанаар 13 дугаар хорооллын гурван өндрөөс Арслантай гүүр хүртэл гурван төрлийн өглөөний гудамжийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Үүнд, гурван өндрийн талбайд "Бизнесийн гудамж", Бөхийн өргөөний урд талбайд "Залуучуудын гудамж", Арслантай гүүр хүртэл "Ахмадын гудамж" гэж гурван төрөл байх юм. Эдгээр гудамжууд өөрсдийн гэх өнгө аяс, онцлогийг шингээсэн, дөрвөн улиралд ажилладаг байхаар хийх аж.
"Өглөөний гудамж" хийж буйн гол зорилго бол Монголчуудыг Эртэч болгож, иргэдийг өглөө эртлэн ажил төрлөө амжуулж, бүтээлч байлгах. Үүнд, аж ахуй нэгжүүдийн дэмжлэг маш чухал. Тиймээс аж ахуй нэгжүүд бүгд дэмжээд өгөөрэй хэмээн тус дүүргээс уриаллаа.