Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай ажил, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, спортын наадам хойшлуулах тухай, янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 асуудлыг хэлэлцэх аж.
14:00 цагаас хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар болон "Рио Тинто"-гийн хэлэлцээртэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонгоо танилцуулах юм байна.