Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, явган хүний зам, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84-р сургуулийн урд байрлах 53 ширхэг тоосгон гараашийг буулгах ажил эхэллээ. Тус хэсэгт хөдөлгөөний эрчим ихтэй, авто замын түгжрэл үүсдэг. Гэвч явган хүний стандартын зам байхгүй. Тиймээс зөвшөөрөлгүй байгаа гараашуудыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, нэн тэргүүнд явган хүний зам тавихаар төлөвлөжээ.
Гараашуудыг буулгахаас өмнө иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан. Бага насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид их зорчдог учир, аюулгүй орчин бүрдүүлэх, явган хүний зам тавих уг ажлыг хорооны иргэд дэмжиж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.