Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хандгайтад хууль бусаар газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж буй гэх “Ориент инвестмент пропертик” ХХК-ийн талаар мэдээ мэдээлэл бэлтгэж байсан Зариг.мн сайтын сэтгүүлч, зураглаачийн биед халджээ.
Ой мод дунд, голын гольдрилд нөлөөлсөн үйл ажиллагаа явуулж буй энэхүү компанийн үйл ажиллагааг Экологийн цагдаагийн албанаас зогсоосон ч “Барилгын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэх мэдээллийн мөрөөр тус сайтаас газар дээрээс нь шууд дамжуулж байжээ. Ийнхүү мэдээлэх явцад харуулын үүрэг гүйцэтгэдэг иргэд сэтгүүлч, зураглаачийн биед халдаж, гар утсыг нь эвджээ. Иймд Зариг.мн сайтын сэтгүүлч, зураглаачид хууль хяналтын байгууллагад хандана гэв.