Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 17 үүрэг, даалгавар өгснөөс 80.7 хувийн биелэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд 11.821 аж ахуйн нэгж, байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаагаас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2851 объект, байгууллагад үзлэг шалгалт явуулжээ. Тэдгээрээс 936 зөрчил дутагдал илэрсний олонх нь түр журам зөрчсөн, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчил байсан байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн 20 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж буй юм. Мөн махны бөөний худалдааг ил задгай талбайд зөвшөөрөлгүй зохион байгуулсныг таслан зогсоожээ.