Таван өдрийн өмнө болсон Оюутолгойн ТУЗ-ийн хуралд Рио Тинтогийн төлөөлөл, Рио Тинтогийн зэсийн группын захирал Б.Болд оролцоогүй байна. Уг нь энэ удаагийн ТУЗ-ийн хурлаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд Рио Тинто тайлбар өгөх хүлээлттэй байсан юм. Гэвч тэд дүгнэлттэй танилцаж дуусаагүйгээ хэлж хуралд Б.Болд оролцоогүй байна.
Уг нь Б.Болд 8-р сард Монголд ирсэн ба хуралд онлайнаар болон биеэр оролцох боломжтой байсан юм.
Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд Рио Тинто тайлбараа өгч, гүний уурхайн ажлыг хурдлуулах, далд уурхайн бүтээн байгуулалтын өссөн зардлаа хэрхэн тайлбарлаж, хэрхэн шийдвэрлэх гэх мэт цаг хугацаа энэ төсөлд одоогоор юу юунаас илүү хэрэгтэй байгаа билээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Оюутолгойн ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй ба тав нь Монгол улсын иргэд байгаагаараа өмнөх ТУЗ-өөсөө онцлог юм.