Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Энэ сарын 28, 29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 543 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7 хүн, орон нутагт 6 хүн гэмтжээ. Тодруулбал нийслэлд гэмтсэн хүн:
- Явган зорчигч-1
- Зорчигч-3
- Жолооч-3
Ослын хэлбэр:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
- Хоёр автомашин мөргөлдсөн-4
- Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1
- Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1
Орон нутаг гэмтсэн хүн:
- Жолооч-3
- Явган зорчигч-3
Ослын хэлбэр:
- Мотоцикл- 2
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
- Онхолдох-1
- Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 147 зөрчил илрүүлсний нийслэлд 105 орон нутагт 42 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан гэж Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.