АНУ -ын Луизиана, Миссисипи мужийг дайран өнгөрсөн ИДА хар салхины улмаас одоогийн байдлаар нэг хүн нас барж, гурван хүн сураггүй болоод байна. Баасан гарагаас эхэлсэн хар салхи 1.5 метр секундийн хурдтай байжээ.
Орон нутгийн хэвлэлийн албанаас одоогоор нэг сая гаруй оршин суугч ямар ч тог цахилгаангүй болсон. Энэ хар салхи нь аймшигт Катерина хар салхитай энэ тэнцэхүйц байж болно гэж таамаглажээ.
Хар шуурганы улмаас 600 орчим хүн орон гэргүй болж, 1000 орчим иргэн хүнд, хөнгөн бэртэл авчээ. Одоогоор хоёр мужид нийтдээ 84 хэсэгт хөл хорио тогтоогоон иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Луизиана мужийн захирагч Жон Бэл Эдвардс “Энэ бол манай мужид болж байгаа хамгийн хүчтэй хар салхи, бид орон нутгийн байгууллагатайгаа нягт хамтран ажиллаж иргэддээ туслах ажиллагааг тасралтгүй хийсээр байна” гэжээ.
Эх сурвалж: CNN