“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр Рио 2016 паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ өргөлтөө хийлээ. Тэрбээр 241 кг жинг захиалсан юм. Тэрбээр хамгийн хүнд жинг энэ удаагийн өргөлтөд захиаллаа. Нийт есөн тамирчнаас хамгийн сүүлд өргөлтөө хийлээ.
Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг шахлаа.
Энэ нь паралимпын дээд амжилт бөгөөд өмнө Грекийн тамирчин 238 кг-ыг өргөж байв. Ингэснээр тэрээр бусад 8 тамирчнаа тэргүүллээ.
Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ.
Тэрээр дэлхийн дээд амжилтыг 247 кг-аар эзэмшдэг бөгөөд гурав дахь оролдлогоороо 248 кг-ыг захиаллаа.
Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.
Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.
Тэмцээнийг энд дарж шууд үзэх боломжтой.