Өнөөдөр өглөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын үеэр оролцогч агааргүйдэж ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, өнөөдөр шүүх танхимд “Нарны хүү сарны охин” компанитай холбоотой хэргийг хэлэлцэж буй. Энэ компани иргэдээс орон сууцны урьдчилсан захиалга авах нэрийдлээр 456 иргэнд найман тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.
Учир нь шүүхийн танхимын зай талбай бага бөгөөд 456 хохирогчтой хэргийн оролцогчид багтахгүй асуудал үүсчээ.
Ер нь олон оролцогчтой хэргийг шийдвэрлэх үед байрны багтаамжаас үүдэлтэй асуудал их гардаг талаар шүүхийн албаныхан тайлбарлалаа. Зөвхөн эрүүгийн ч биш нийслэл дэх иргэний шүүхүүд ч ялгаагүй шүүх танхимын хүрэлцээгүй маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэв.