Наймдугаар сарын 30-ны даваа гарагаас эхлэн 55-аас дээш насны иргэд болон архаг, суурь хүнд өвчлөлтэй хүмүүст коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийж эхлэх юм. Гэхдээ сайн дурын үндсэн дээр суурилна гэдгийг албаны хүмүүс онцолж буй.
Энэ тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насныхан болон боловсролын байгууллагын ажилчид, архаг суурь өвчтэй иргэд, хариу арга хэмжээний багийнхан гээд нийт 450,000-500,000 иргэнд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ.
Синофармын вакцины хоёр тунг хийлгэсэн иргэд гурав дахь тунд хамрагдахыг хүсвэл Веросэлл юм уу Файзер вакциныг өөрийн сонголтоор сайн дураар хийлгэх боломжтой” хэмээсэн билээ.