Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс буюу наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн аялах орон нутгийн галт тэрэгний хуваарийг танилцуулж байна. Зорчигчийн галт тэрэг гурван чиглэлд явж эхэллээ. Тодруулбал,
- Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар
- Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар
- Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг иргэдэд үйлчлэх нь.
Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:
- Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт;
- Сүүлийн 4 сарын хугацаанд Covid-19-өөр өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадлагаа;
- Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг (аймаг, сум)-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд Covid-19 илрүүлэх шинжилгээний сөрөг хариу (шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй), эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй).