Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
АНУ-ын зэвсэгт хүчин Афганистаны зүүн нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлах газар агаарын дроны цохилт өгч, нэг гишүүнийг нь буюу толгойлогчийг нь устгалаа гэж АНУ-ын цэргийн төлөөлөгч Ахмад Билл Урбан мэдэглээ.
Энэхүү ажиллагааг Нангахар муж дахь “Лалын улс” буюу ISIS бүлэглэлийн эсрэг хийжээ. Уг бүлэглэл нь Афганистаны нийслэл Кабул хотод пүрэв гарагт гарсан халдлагын хариуцлагыг хүлээсэн юм. Халдлагын улмаас Америкийн 13 цэрэг болон бусад 170 орчим хүн амь үрэгдсэн. АНУ-ын зүгээс өгч байгаа мэдэгдэлд энэ гүйцэтгэх ажиллагааны улмаас ямар нэгэн энгийн иргэн хохироогүй гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Кабулд болсон дэлбэрэлтийн дараа энэхүү хэргийг хийсэн хүмүүсийг ангуучлах болно гэж мэдэгдэж байсан юм.