Австралийн New South Wales-с 400 км-т оршин суух малчин Бэн Жэксон өөрийн бяцхан үеэлийнхээ гэгээн дурсгалд зориулан нэгэн зүйлийг хийжээ. Түүний үеэл Дэбби нь хорт хавдрын улмаас саяхан хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Күйнсландын оршин суугч Деббихорт төрөлхийн ховор төрлийн хорт хавдартай олон сарын турш өвчинтэйгөө тэмцсээр байжээ.
Бэн Жэксон үеэлдээ зориулан 2000 гаруй хонь оролцуулан ЗҮРХ хийсэн нь олон нийтийн дунд маш хурдан тархажээ. Энэ үйлдлээрээ тэр өөрийгөө түүнд ямар их хайртай, санаж байгаагаа илэрхийлэхийг зорьжээ. Тэрээр "Үеэл маань тэнгэрийн орноос хараад баярлаасай" хэмээн хэлжээ. Үүний дараа Деббитэй адилхан олон хүүхдэд хандив цугларч эхэлсэн байна.
Бэн Жэксон эхлээд зүрхэн хэлбэртэй үр тариаг цацан дараа нь хонио бэлчээж үеэлдээ зориулан ямар их хайртай байснаа илэрхийлжээ.
Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Би олон сая хүүхдийг хайраар дүүргэхийг хүсэж байна. Өвдөж байгаа бяцхан зүрх болгонд жижиг ч болтугай хайр түгээхийг хүсэж байна” гэв.
Эх сурвалж: ВВС