Япон улсын төрийн эрх баригч Либерал Ардчилсан намын дотоод сунгаа орон нутгийн цагаар энэ ням гараг буюу 29-ний өдөр явагдахаар болжээ. Намын дотоодод болох энэхүү сонгуулиар одоогийн Ерөнхий сайд Ёшихидэ Суга нэлээн сорилттой тулгарч магадгүй талаар Reuters агентлаг онцолжээ.
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас огцорч түүний удирдаж байсан Либерал-Ардчилсан нам дотооддоо хуралдаж тус улсын сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сугаг намын даргаараа сонгожээ. Ингэснээр тэрээр Японы ерөнхий сайд болсон. Харин түүний бүрэн эрхийн хугацаа нь хуульд заасны дагуу ирэх аравдугаар сард дуусах юм.
Токиогийн Олимпын араас Япон улс Ковид-19-ийн хүндхэн сорилттой тулгараад байгаа бөгөөд өдөрт илрэх тохиолдлын тоо хамгийн дээд цэгтээ хүрээд байна.
Энэ ч утгаараа түүний нэр хүнд даруй 30 хувиар унасан гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Тиймээс түүнийг улираан сонгох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Одоогийн байдлаар түүнтэй ямар хүн өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна. Намын дотоодоос буюу танхимаас шууд нэр дэвшүүлэх боломжтой гэжээ.
Эх сурвалж: Reuters.com