Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хүргэлээ. ХӨСҮТ-өөс хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, "Зургадугаар сард гарсан давлагаа долдугаар сард тогтворжсон хэдий ч наймдугаар сарын эхэн үеэс хойш халдварын тохиолдол дахин өсөж байна. Зургадугаар сард үүссэн давлагааны үед Улаанбаатар хотын хэмжээнд нийт шинжилгээний 30 хувиас халдвар илэрч байсан. Долоо, наймдугаар сарын дунд үед ойролцоогоор 10 хувь хүртлээ буурсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тохиолдол буурч байсан. Харин аймаг орон нутгийн хувьд зургадугаар сараас хойш халдварын тохиолдол улам нэмэгдсээр байна. Нийт шинжилгээний 30-аас дээш хувийг эерэг тохиолдол эзэлж байна.
Хөдөлгөөний дундаж нэмэгдэж буй аймгуудад халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол Нийслэлд дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-аас дээш гарах магадлалтай.
Аймаг тус бүрд халдварын тархалт хэрхэн явагдаж байгааг харвал:
Вирусийн хувилбар илрүүлэх шинжилгээний явцад нийт эерэг тохиолдлдуудын 34.7 хувь нь дельта хувилбар байгааг тогтоосон. Дельт хувилбараар өвчилсөн хүмүүсийн 37.4 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед буурч байгаа.
Вакцины үр нөлөө буурах хувиар тооцоолбол,
- 17.5 хувиар буурахад халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 1,600-1,800 тохиолдол/хамгийн дээд тал нь 2,500/ бүртгэгдэх нь.
- 25 хувиар буурахад халдварын оргил үе мөн адил есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 2,500 орчим тохиолдол бүртгэдэх бөгөөд хамгийн дээд тал нь 3,500 орчим тохиолдол бүртгэгдэх тооцоолол хийгдсэн" гэдгийг хэллээ.
Халдвар хэрхэн тархаж байна вэ?
Одоогоор 12-17 насны 250 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байна. Нийт вакцинд хамруулах хүүхдийн тоо 290 мянга.
Улаанбурхан, томуугийн вакцины хийдэгтэй адилхан. Аюулгүй байдал талаасаа ноцтой урвал хүндрэл байж болох ч олон хүнд биш. 12-оос доош насны хүүхдэд зарим улс орон вакцин хийгээд эхэлсэн. Манай улс одоогоор судалгаа хийж байна.
Астра Зенека вакцины гурав дахь тунг хийхэд дельта хувилбараас сайн хамгаалж байна.
20-35 насны иргэд хөдөлгөөнд хамгийн их оролцож байгаа боловч вакцинд хамгийн идэвхгүй хамрагдаж байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд мөн энэ насны бүлэгт байна.
Нийт халдварын тохиолдлын 73 хувь нь гэр бүлээс хамааралтай байна.
Сургууль эхэлснээр өвчин дэгдэх гээд байгаа юм шиг ойлголтыг өгөхгүй байхыг хүсье. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ халдвар өгчхөөд сургуульд явуулчих вий гэдэгт анхаарах хэрэгтэй" гэлээ.