Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Өнөөдөр "Токио" хотноо болж байгаа Паралимпын XVI наадмын жүдо бөхийн татамид болон байт харвааны талбарт тус бүр 2 тамирчин гарч, Монгол Улсын баг тамирчдын салхийг хагалж байгаа билээ.
Паралимпын жүдо бөхийн -66 кг жинд зодоглосон Аажимын Мөнхбат эхний шатанд Австралийн тамирчин Вейн Фиппсийг цэвэр ялж шөвгийн наймд шалгарлаа.
Тэрээр шөвгийн наймд Лондонгийн паралимпын аварга, Риогийн паралимпын хүрэл медальт Украины Давид Хоравад цэвэр ялагдлаа.
Ингэснээр тэрээр дагах барилдаанд Японы тамирчин Южиро Сетотой хүч үзнэ.
А.Мөнхбат Лондонгийн паралимпын наадамд оролцон 9-р байр эзэлж байсан ба 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас хүрэл медаль хүртсэн.