Өчигдөр шөнө орон нутгийн цагаар Афганистаны нийслэл Кабул хотын онгоцны буудлын ойролцоо АНУ-ын 13 иргэн Талибанчуудын халдлагад өртөж амь насаа алдлаа. Тэд АНУ-ын усан цэргийн командлалд үүрэг гүйцэтгэж байгаад нутаг буцахаар зэхэж байжээ. АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар хүнд шархадсан хүмүүсийн тоо одоогоор 18-д хүрчээ. Талибанчуудын довтолгооны үеэр 13 иргэн амь насаа алдсан. Энэ буудалцааны үеэр 60 орчим Афган иргэн мөн амь үрэгдэж 140 орчим хүн хүнд шархаджээ.
Энэ явдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден шуурхай мэдэгдэл хийжээ. Тэрээр "АНУ-ын охид хөвгүүд мянга мянган Афган Америк иргэдийн амь насыг хамгаалан өөрсдийгөө үл хайхран тэмцсэн. Тэдэнд баатар цол олгох ёстой" гэжээ. Мөн энэ хэргийг хэн ч үйлдсэн бай бид та нарын хойноос ангуучлан хийсэн бүхний чинь өрийг төлүүлнэ" хэмээн сүрдүүлсэн байна. АНУ-ын армийн охид хөвгүүд үүргээ үргэлжлүүлэн биелүүлэн дэлхийн энх тайвны төлөө амь бие үл хайхран зүтгэсээр байх болно. Иймээс бид тэнд үлдсэн өөрсдийн иргэдээ аюулгүй гэрт нь авчрах болно гэдгийг мөн онцоллоо.