Дэлхийн хамгийн алдартай адал явдалт цувралуудын нэг болох "Биелэгдэшгүй даалгавар" цуврал долдугаар ангиа хийж байгаа. Киноны гол дүр Том Крузын хувьд энэ кино нь хамгийн сүүлчийн даалгавар байх болно гэсэн мэдээлэл гарчээ. Тодруулбал, олон улсын хэвлэлүүд түүнийг энэ анги дээрээ үхнэ гэсэн мэдээлэл бичиж байна. Энэ талаар кино багийнхнаас тодруулахад “Бүх зүйл ирэх жил тодорхой болно” гэжээ.
“Биелэгдэшгүй даалгавар” цуврал киноны долоодугаар ангийн зураг авалт киноны багийнхан дунд халдвар илэрсний улмаас түр зогсоод байсан юм. Зураг авалтын багийн 14 гишүүнээс “COVID-19”-ийн халдвар илэрсэн. Халдвар илэрсэн хүмүүсийн ихэнх нь гол дүрийн жүжигчин Том Крузын туслахууд байсан юм. Үүнээс өмнө мөн өнгөрсөн хоёрдугаар сард киноны багийнхан Италийн Венец хотод зураг авалтаа эхлүүлсэн ч коронавирусийн улмаас зураг авалтаа зогсоож байсан юм.
Удтал дуншсан энэ кино 2021 оны сүүлээр нээлтээ хийнэ гэж байсан боловч 2022 оны тавдугаар сар хүртэл хойшилсон.
Ямартай ч 60 нас хүрч яваа Том Крузын хамгийн сүүлчийн “Биелэгдэшгүй даалгавар”-ыг та ирэх зун үзэх юм байна.
Эх сурвалж: deadline.com