Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны хоёрдугаар сарын судалгааг ЦУВРАЛААР хүргэж байна.
Наймдугаар сарын барометрийн мэдээллийг 20-22-нд Улаанбаатар хотод оршин суудаг 1000 сонгуулийн насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн иргэдийн үнэлгээ өнгөрсөн гуравдугаар сард 10 онооноос 6.3 оноотой буюу өндөр байсан. Энэхүү үнэлгээ нь өнгөрсөн саруудад 0.9 функтээр буурч энэ сард 5.4 хувь болсон байна.
Түүнчлэн иргэд төрийн институцийг буюу УИХ-ын үйл ажиллагааг 10 онооноос 3.7 оноогоор үнэлсэн байна. Өмнөх сарынхаас 0.2 функтээр буурсан. Үүнд өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын хаврын чуулган өндөрлөсөн нь нөлөөлжээ. УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд өнгөрсөн зургаадугаар сард 7 оноотой буюу хамгийн өндөр байсан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаа авснаас хойш өнгөрсөн долоодугаар сар болон энэ сард 5.6 оноотой байна.