Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 47 цэг 09:00-17:00 цагт ажиллана.
Эдгээр цэгт 63 багийн 412 эмч, ажилтан ажиллаж, 5,224 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 587,
- II тунд 2,150,
- III тунд 2,582 буюу нийт 5,319 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 2,635 жирэмсэн эх, 12-15 насны 54,146, 16-17 насны 22,816 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: