Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Энэ амралтын өдрүүдэд Зүүнээс Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг түр хугацаанд хаан автомашингүй гудамж болгон, хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Тодруулбал, наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг дараах зургаан байршилд зохион байгуулна.
- Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/,
- Улсын их дэлгүүрийн урд талбай,
- Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/,
- Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
- Бөхийн өргөөний хойд талын талбай,
- Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс