Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой зорилтот бүлэг болох 0-16 насны хүүхдүүдийн нүүр амны эмчилгээний нэг сарын аянг наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 25-н хүртэл долоо хоног бүрийн даваагаас пүрэв гарагт явуулахаар болсон байна.
Иргэд хүүхдүүддээ Dentalcenter.mn сайтаар цаг авч үйлчлүүлэх боломжтой аж.
Шинээр бүртгэл хийлгэх иргэд Нийслэлийн шүд эрүү нүүрний төв хуудасны чатаар бичих бөгөөд тус байгууллагын 70112247 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэлээ.