
Нигер улсын шинэ хаанаараа гуравдугаар Огиамэ Атувцег өргөмжиллөө. Энэ нь тус улсын түүхэн дахь хамгийн залуу хаан юм. Тэрээр одоо 37 настай бөгөөд АНУ -ынКэйс Вестернийн их сургуулийг төгсжээ. Улс төрийн шинжлэх ухаанаар энэ сургуульдаа магистр зэрэг хамгаалж эх орондоо иржээ. Улмаар 2014 онд гэр бүлтэй болж гурван хүүхдийн эцэг болсон байна.
Улс төр ба ууган Огиамэ
Түүний гэр бүл өдгөө 400 жилийн турш Нигерийг удирдаж байгаа бөгөөд гэр бүлийнхэн дотроосоо хамгийн нэр хүндтэй нь залуу Огиамэ юм. Түүний удмын хаадууд бүгд Нигерийн хөгжих боломжийг бүрдүүлэх үйл хэрэгт тааруухан байсан хэмээн тус улсын хэвлэлүүд бичиж байна. Улс төрийн хүрээнд ч гэсэн хааны удмаас хамгийн их нөлөөтэй хүнээр тэр нэрлэгдээд байгаа. Тус улсын залуучууд ч гэсэн түүнийг хаан ширээнд суусан явдал нь олзуурхууштай явдал гэж цахим ертөнцөд шуугьж байна. Зарим томоохон урлаг соёлын одууд нь түүнийг энэ улсын хөгжих сүүлчийн боломж гэжээ.
Нигери ба баялгийн хараал
Нигери улс 167 сая хүн амтай Монгол улсын гуравны хоёртой тэнцэх газар нутагтай тус улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байранд ордог. Нигер улсад анх 1973-аас 1983 оны хооронд газрын тосны “эрин үе” болсон боловч улс орны хөгжилд энэ нь огтхон ч үр ашиггүй өнгөрсөн гэж үздэг. Төрийн харалган бодлого, үр ашиггүй зарцуулалтаас болж баялгаас олсон орлого зөвхөн баячуудын халаасанд орж хүн амын дийлэнх хэсэг ядуу хэвээр үлдсэн. Нигерийн Засгийн газрууд баялагтаа тооцоо муутай, үрэлгэн хандаж олон том дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ээлж дараалан тавьсан гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр, тус улс дампуурлаа зарласан.
Эмэгтэйчүүдийн эрх
Тус улсад тулгамдаад байсан нэг том асуудал бол эмэгтэйчүүдийн эрхийн асуудал байсан юм. Нийгэмд эмэгтэйчүүдийг гадуурхах явдал хэрээс хэтэрч бэлгийн мөлжлөг, ажлын байрны дарамт,хүчирхийлэл тус улсад хэрээс хэтэрсэн. Харин залуу хааны хамгийн эхний баримтлах бодлого нь энэ зүйлсийг үгүй хийхэд чиглэнэ хэмээн хэлсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна.
Эх сурвалж: CNN