АНУ-ын нэрт дуучин залуу од Aaliyah-ын нас бараад 20 жил болжээ. Тэрээр 2001 оны наймдугаар сарын 25-ны өдөр онгоцны ослоор 22 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Бахамын арлуудаас өөрийн шинэ видео клип болох "Rock the Boat"–ыг хийчихээд буцаж байжээ.
Aaliyah-ийн содон хоолой нь 1990-ээд онд R&B-ийг дахин тодорхойлсон бөгөөд түүний спортлог, дэгжин биеэ даасан хэв маяг нь арван жилийн дотор түүнтэй ижил төстөй олон поп хамтлагууд гарч ирэхэд нөлөөлсөн байна. Бүтэн нэр нь Aaliyah Dana Haughton бөгөөд тэрээр дуучин бас жүжигчний богино хугацааны карьерынхаа туршид дээгүүрх богино цамц, богино өргөн өмд, хослол өмсгөл зэргээр гудамжны хэв маягийг харуулж байв. Гэхдээ тэрээр энэ имижийг бүрдүүлэхдээ бараан, ирээдүйн өнгө аястай, гялгар винил хүрэм, өмд, өргөн чокер, хар уруулын будгийг ч хослуулж байсан юм.
Аалияагийн дискограф нь болон түүний нэр хүнд, үлдээсэн өвийг удирдаж өмчлөх гэсэн Spotify болон Apple Music гэх платформ хоорондийн томоохон тэмцэл дунд улам тодорсоор байна. 1990–ээд оны болон Y2K загварын сэргэн мандалт явагдаж байгаа энэ үед түүний хэв маягийн өвийг эргэн харах тохиромжтой цаг болж байгаа тухай урлаг судлаачид ярилцаж байна.
Түүний стилист Дерек Ли Аалияаг 1996 sopho more буюу "Саяд нэг" цомгоо гаргахаас өмнө Аалияатай хамтран ажиллаж эхэлсэн. Түүний хэв маяг бол "Нэгэн зэрэг хатуу бөгөөд зөөлөн. Энэ нь эрэгтэйлэг, гэхдээ эмэгтэйлэг" гэжээ. Мөн “Би түүний нөлөөг ихэнхи уран бүтээлчдээс хардаг. Таны харж байгаа өргөн өмд өмсөж, богино цамц өмссөн, охидод дур булаам хэвээр байгаа нь тэр чигээрээ Алияа юм гэж хэлжээ”. Зарим тэр бумтан охидоос ч хүртэл үүнийг би олж хардаг гэж тэр нэр цохолгүй дурдсан байна.
Эх сурвалж: CNN