Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр явуулын хоёр, суурин 46 цэгт 62 багийн 406 эмч, ажилтан ажиллаж, 5200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 778, хоёр дахь тунд 2658, гурав дахь тунд 3214, нийт 6650 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 73.9 хувь, хоёр дахь тунгийн хамралт 68.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2611 жирэмсэн эх, 12-15 насны 52821 , 16-17 насны 22446 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулж байна.