Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбоотойгоор сурагчдаас түүврийн аргаар коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг авахаар болжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Бага насны хүүхдээс заавал хамраар ПСР шинжилгээ авах шаардлагагүй. Залгиурын аргаар авч болдог. Хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 25-30 хувийг эзэлж байсан. Одоо ч тийм байна. Өдөрт гарч байгаа тохиолдлын 30 орчим хувийг эзэлж байгаа. Нийт хүүхдийн өвчлөл 12-17 насны хүүхдийн өвчлөл буурсан нь вакцинжуулалттай холбоотой. 16 хувьтай байсан энэхүү өвчлөл 6 хувь руу орж буурсан. Харин эсрэгээрээ 5-10 настай хүүхдийн өвчлөл 40 хувь болтоо нэмэгдсэн. Сургууль, цэцэрлэг эхэлж байгаатай холбоотойгоор түүврийн аргаар нэг ангиас 5-10 хүүхдээс ПСР шинжилгээ авна. Түүнээс хүүхэд бүрээс шинжилгээ авахгүй.
Харин 0-11 насныханд иммуноглобулиныг хийх эсэх асуултад "Иммуноглобулиныг 2000 оны эхээр манай улс үйлдвэрлэдэг байснаа зогсоосон. Одооноос дахин үйлдвэрлэж эхлэхээр судалж байна.
Иммуноглобулиныг аль ч насны хүнд хийж болдог бөгөөд дархлааны системийг дэмждэг. Хэрэв иммуноглобулиныг үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдүүддээ хийх боломжтой болно гэж үзэн судалгааны ажлаа эрчимжүүлж байна" гэлээ.