Койн арилжааг сонирхогчдын тоо сүүлийн үед огцом өсөж байгаа. Бид энэ удаад Coinhub дижитал хөрөнгийн биржийн захирал О.Баттулгаас койн арилжаа сонирхогчдод өгөх таван зөвлөгөөг хүргэж байна.
Койн сонирхож байгаа, худалдаж авахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулаад хэлэхэд,
Нэгдүгээрт, судалгаагаа хийх ёстой. Судалгаанд нь юу юу байж болох вэ гэдгийг би товчхон дурдья. Coin Market Cap гээд сайт байгаа. Бүх койнуудын жагсаалт байдаг. Эндээс эхний 100-д юм уу эхний 50-д байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тодорхой хэмжээнд шалгарчихсан, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн байна гэсэн үг.
Хоёрдугаарт, Market Cap гэж байдаг. Зах зээлийн үнэлгээ. Энэ үнэлгээ нь хэр том байна. Хэдэн тэрбум доллараар ч гэдэг юм уу энэ зүйлийг нь харах хэрэгтэй.
Гуравдугаарт, White paper-ийг нь заавал судлах хэрэгтэй. White paper гэдэг нь төслийн танилцуулга. Тухайн койноороо ямар асуудлыг шийдэж байгаа, ямар хүмүүс хийж байгаа. Ирээдүйн төлөвлөгөө нь юу байгаа. Үнэ, хуваарилалт нь ямар байгаа юм гэдэг ч юм уу. Энэ White paper –ийг уншихаар бүх мэдээлэл нь ил болно гэсэн үг. Мөн энэ төслийн удирдаж байгаа баг маш чухал. Үүнийг цаана нь хүмүүс л хийж байгаа шүү дээ. Энэ хүмүүс нь урьд нь ийм төсөл дээр ажиллаж байсан уу. Хэр туршлагатай. Хэр алдартай вэ гэдэг ч юм уу. Ийм хүмүүс байгаа гэдгийг нь харах хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, энэ койны өдөрт арилжаалагдаж байгаа хэмжээ 24 цагийн volume гэдэг зүйл байдаг. Энэ volume өндөр байх тусмаа сайн. Олон хүн арилжаа хийж байгаа. Эргээд тэр койныг зарахад асуудалгүй зарагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл маш их өссөн ч гэсэн бирж дээр заръя гэхээр авах хүн байхгүй бол тэр бодит өсөлт биш. Тодорхой хэмжээнд өдрийн 5-10 сая долларын гүйлгээ хийгдэж байх ёстой. Тэр койн дээр. Тэгж байж та олсон ашгаа гаргаж авна гэсэн үг.
Тавдугаарт, тэр койны хэр их өссөн байна. Хэр их унасан байна гэдгийг харах хэрэгтэй. Энэ дээр бол техник шинжилгээнүүд байдаг. Анхлан судлаачид бол хэтэрхий их ойрын хугацаанд өссөн койныг авбал эргээд унах магадлалтай. Үнэ нь өсчихсөн байж байгаад тодорхой bear market гэж ярьдаг. Тодорхой хэмжээнд уначихсан. Дараа нь эргээд өсөх боломжтой бол тэр илүү ашигтай гэсэн үг.
Ер нь Coin Market Cap гэдэг дээр товчхон бүх койны мэдээлэл байдаг. Вэбсайт, тэр койны талаар гарсан мэдээнүүд бас байдаг. Тэндээс сонирхож байгаа койныхоо гол мэдээллүүдийг авах боломжтой.