Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд "E-Mart" болон "Оргил" худалдааны төв бидэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн.
Эдгээр сүлжээ дэлгүүрээр иргэд есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлэх боломжтой боллоо. Халамжийн үйлчилгээг цахим, ил тод болгох шинэчлэлд хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа" гэжээ.